
E Sport гэхээр байрны подвалд хэдэн хүүхдүүд чанга чанга ярин компьютер тоглоом тоглож буйгаар төсөөлөгдөх байх. Харин таны төсөөлдөг E Sport нь дэлхийд томоохон байр суурийг эзэлсэн оюуны спорт болон хөгжсөн спортын нэгэн төрөл юм. Өнөө цагт Монгол Улсын нэрийг дэлхийд таниулж яваа баг бол The MongolZ юм.
The MongolZ баг MAJOR дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэллээ.
Counter-Strike 2 тоглоомын Blast.tv Austin Major 2025- тэмцээний Финалын тоглолтод The MongolZ баг Team Vitality багт 2:1 харьцаагаар хожигдсоноор Дэд байр эзэллээ.
20 гаран жилийн түүхтэй “Counter-Strike” тоглоомын И-Спортын түүхэнд The Mongolz баг шиг өндөр амжилт үзүүлсэн Ази баг өнөөдрийг хүртэл байгаагүй юм. Хэдий хожигдсон ч Монгол залуус өнөөдөр түүх бүтээлээ.
The MongolZ багийн түүх 2014 оноос эхтэй
Одоогоос 11 жилийн өмнө 2014 онд The MongolZ баг байгуулагдаж байсан түүхтэй. Анх байгуулагдахдаа Dota 2 төрлөөр байгуулагдаж байсан бол 2015 онд CS:GO Counter Strike Global Offensive төрлөөр өргөжсөн юм.
Тухайн үеийн багийн бүрэлдэхүүнд дараах тоглогчид багтаж байлаа:
Б.Тэнүүн (Zilkenberg)
Б.Тэмүүлэн (Machinegun)
Б.Бат-Оргил (ncl)
Г.Цогт-Очир (Tsogoo)
О.Төгсбилгүүн (otgoo) нарын бүрэлдэхүүнтэй 2016 онд IEM Taipel тэмцээнд түрүүлж дэлхийн тавцанд гарах эхлэл тавигдсан юм.
Одоогийн бүрэлдэхүүнд:
Б.Гардьмагнай (bLitz) Багийн ахлагч
М.Сдбаяр (Techno4K)
Б.Аюуш (mzinho)
Б.Өсөхбаяр (910)
М.Азбаяр (Senzu) нарын бүрэлдэхүүнтэй амжилт үзүүлсээр байна.
Дэлхийд чансаагаараа дээгүүр бичигдэж буй Ази тивийн анхны баг The MongolZ
The MongolZ баг нь HLTV-ийн чансаагаар Дэлхийд есдүгээрт эрэмбэлэгдэж Украйн, Франц, Орос, Герман хэмээх дэлхийн томчуудын араас бичигдэж буй Ази тивийн анхны баг юм.
Багийн амжилт хамтын эв нэгдэл
Багийн тоглогч бүр өөр өөрсдийн үүрэгтэй. Blitz-ийн хувьд багаа удирдан чиглүүлж зоримог давшсан тоглолт үзүүлдэг бол. 910 тухайд оновчтой мэргэн буудалт. Mzinho-ийн торгон мэдрэмжтэй тоглолт. Senzu-ийн хувьд тэсрэлттэй тоглолт. дасгалжуулагчийн ур ухаан гээд энэ бүхэн нийлээд The MongolZ багийн өнөөдрийн амжилтад хөтөлсөн юм.

