ТАНИЛЦ: Маргааш цахилгаан хязгаарлах хуваарь

The MongolZ баг Austin Major тэмцээний аваргын төлөөх тоглолт өнөө шөнө 03:30 минутад болно. Хотын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цахим хуудаснаа дараах мэдэгдлийг гаргажээ.
– АНУ-ын Аустин хотод болж буй CS-2 Major тэмцээнд манай The Mongolz баг өнөө өглөө Бразилын Pain багтай өрсөлдөж, финалд шалгарсан. Тус тэмцээний түүхэнд аваргын төлөө шалгарсан анхны Ази баг болсон тэд маань 06.22-06.23нд шилжих шөнө 03.30 цагаас Vitality багийн эсрэг цомын төлөө өрсөлдөнө. Уг тоглолтыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Happy park”-д шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.
НЗДТГ-ын зүгээс цахим спортыг дэмжих, хөгжүүлэх хүрээнд Монголын И-Спортын холбоотой хамтран “Nomadic Masters” олон улсын тэмцээнийг 2 удаа зохион байгуулсан. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгийг энэ ташрамд дуулгая.
Үзвэрийн үеэр согтууруулах ундаа хэрэглэхгүй, бусдадаа хүндэтгэлтэй хандахыг залуустаа уриалж байна.