
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д гарсан аваартай холбогдуулан авах арга хэмжээг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, “ТЭЦ-3”-т тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон байна. Н.Тавинбэх нь өмнө нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны наймдугаар сараас хойш тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
Онцгой дэглэм гэдэг нь төрөөс тухайн байгууллагын үйл ажиллагаанд шууд хяналт тавьж, шуурхай удирдах тусгай зохицуулалт юм. Энэ үед Засгийн газар нэг хариуцлагатай төлөөлөгч томилж, асуудлыг газар дээр нь түргэн хугацаанд зохицуулах бүх эрхийг олгодог. Өөрөөр хэлбэл, төр тухайн байгууллагад “шууд удирдлага” тогтоож, ямар нэг саатал, хариуцлагагүй байдлаас сэргийлэх зорилготой юм.