Б.Чойжилсүрэн: “ДЦС-3”-ийн ослын дараах засварт 15,5 тэрбум төгрөг шаардлагатай

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь энэ оны долоодугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Шанхай чиглэлийн хуваарьт шууд нислэг эхлүүлнэ.
Шанхай хот руу шууд нислэгтэй болсноор Монгол, Хятадын хоорондын аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, зорчигчдын зорчих нөхцөл илүү хялбар болж байгаа нь онцлох ач холбогдолтой бөгөөд Азийн хамгийн том эдийн засгийн төвүүдийн нэг болох Шанхай хот нь Монголын иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд стратегийн чухал чиглэл юм.
МИАТ ТӨХК нь олон улсын нислэгийн сүлжээгээ шат дараатай өргөтгөж байгаа бөгөөд Шанхайн чиглэл нь зорчигчдод ая тухтай, найдвартай, шууд нислэгээр үйлчлүүлэх шинэ боломжийг нээж байна.