Г.Занданшатар: Дархлаажуулалтад хамрагдаж байж Улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсооно

Засгийн газар өнөөдөр 11:00 цагаас ээлжит бусаар хуралдаж 2025 оны төсөвт тодотгол оруулах хуулийн төслийг эцэслэн хэлэлцэх юм. Сангийн сайдын мэдээллээр нийт 2.3 их наяд төгрөгөөр энэ оны төсвийг тодотгох нөхцөл үүссэн бөгөөд үүнээс Хэмнэлтийн хуулийн хүрээнд хугацаандаа амжиж гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг буцаан татсан нийт 535 тэрбум төгрөгийг дээрх тодотголд тооцож, үлдсэн 1.8 их наяд төгрөгийг урсгал зардлаас танах байдлаар төлөвлөөд байгаа. Тодотголын хүрээнд 14.400 төрийн алба хаагчийг цомхотгохоор болсон бөгөөд үүнд эмч болон багш нар хамаарахгүй гэдгийг ч хэлсэн.
Засгийн газар уг хэмнэлтийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм.