Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХӨСҮТ-д ажиллаа

2004 онд Засгийн газрын шийдвэрээр Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Нөөцийн газар зэрэг байгууллагуудыг нэгтгэн “Онцгой байдлын алба”-ыг байгуулснаар гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, сэргээн босгох нэгдсэн тогтолцоо бүрдсэн түүхэн ач холбогдолтой өдөр тохиож байна.
Баярын арга хэмжээний онцлох хэсгүүд:
- Баярын хурал, хүндэтгэлийн тоглолт – Соёлын төв өргөөнд
- “Алба сурталчлах өдөрлөг” – Иргэдэд байгууллагын үйл ажиллагаа, техник хэрэгсэл, алба хаагчдын хувцас, мэргэжлийн онцлогийг танилцуулна
- Сургалт, зөвлөмж – Иргэдийг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалалтын талаарх мэдээллээр хангах
Эх орныхоо аюулгүй байдал, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын төлөө өдөр шөнөгүй зүтгэж буй Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.