НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

Япон улсын Чиба хотноо IBJJF холбооны Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн эхэллээ. Тэмцээн 6 дугаар сарын 19-22-ны хооронд дөрвөн өдөр үргэлжилнэ.
Эхний өдөр ягаан бүсний ангилалд:
- 49кг жинд Б.Одгэрэл (Гаруда академи)
- 58кг жинд Э.Шүрэнцэцэг (Jump Mongolia)
- 64кг жинд Б.Баяртулга (Jump Mongolia)
- 76кг жинд Ч. Түвдэнтарваа (Jump Mongolia, JET sharing) нар хүч үзлээ.
IBJJF холбооны Азийн нээлттэй тэмцээний -58кг жинд барилдсан Сүхбаатар аймгийн харьяат, “JUMP Mongolia” академийн тамирчин Энхмөнхийн Шүрэнцэцэг хүрэл медаль хүртлээ.

Насанд хүрэгчдийн ягаан бүсний -64кг жинд барилдсан Архангай аймгийн харьяат, “JUMP Mongolia” академийн тамирчин Б.Баяртулга дөрөв ялж, нэг ялагдаж мөнгөн медаль хүртлээ.


Насанд хүрэгчдийн ягаан бүсний -76кг жинд барилдсан Булган аймгийн харьяат, “JET sharing Mongolia” ХХК, JUMP Mongolia академийн тамирчин Чойжамцын Түвдэнтарваа гурав ялж, нэг ялагдаж хүрэл медаль хүртлээ.


Арлын оронд зохиогдож буй жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-нд Монгол Улсаас 11 тамирчин өрсөлдөж байна.