
Монгол Улсын хүчит арслан М.Лхагвын арслан цолны малгайг төрсөн нутаг болох Завхан аймгийн Идэр сумын музейд хүндэтгэлтэйгээр залжээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 19 Монгол Бөхийн Өргөөнд хүчит арслангийн нэрэмжит барилдааныг Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан билээ.
М.Лхагва нь 1933 оны “Ардын хувьсгалын 12 жилийн ойн наадамд түрүүлж Улсын арслан цол хүртэн. 1931, 1939 оны наадмуудад үзүүрлэж явсан цуут арслан юм.
1939 оны наадмаар Улсын арслан Б.Төрбаттай сэм хуйвалдан. “Чи баруун тийш, би зүүн тийш харан барилдан түрүү үзүүр авъя” хэмээн хуйвалдан үзүүр түрүүнд Дархан аварга Б.Түвдэндоржтой түрүү үзүүрт үлдэн гэзэгнийх нь үзүүр газарт хүрсэн гэх шалтгаанаар үзүүрлэсэн байдаг. Наадам дуусахын өмнөхөн индэр дээрээс наадамчин олонд хандан “Түмэн олон нүдтэй Төрийн дээдсийн нүд харалган болж” хэмээн хэлээд долоо хоногийн дараа Улс төрийн эсэргүү гэх хэргээр 10 жилийн хорих ял сонсон долоон жил хоригдон шоронгоос суллагдаж таван жил дараалан Улсын наадамд шөвгөрсөн цуут арслан юм.