
Өнөөдөр /2025.06.18/ улс орон даяар Элсэлтийн Ерөнхий Шалгалт албан ёсоор эхэлж байна. Энэ жил нийт 43,318 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд үүнээс 40,000 гаруй нь 2025 оны 12 дугаар ангийн төгсөгч, харин 3,000 нь өмнөх оны шалгуулагч аж.
Шалгалтын эхний өдөр түүх болон англи хэлний хичээлээр эхэлж байгаа бөгөөд цаашлаад дараагийн өдрүүдэд бусад хичээлүүд үргэлжилнэ.
Энэ жилээс эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалт биш Элсэлтийн шалгалт гэж нэрлэх болсон
Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр энэ жилийн математикийн шалгалтын даалгавар 1000 бодлогоос бүрдэж, уг бодлогуудыг нээлттэйгээр урьдчилан нийтэлсэн нь анхаарал татаж байна. Энэ нь шалгалтын ил тод, шударга байдлыг хангах зорилготой гэгдэж буй.
Мөн шалгуулагч бүрийн ширээн дээр харандаа, баллуур, үзүүрлэгч зэргийг бэлэн байршуулсан тул шалгуулагчид тусгайлан авч ирэх шаардлагагүй юм.
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
- Иргэний үнэмлэх (эсвэл гадаад паспорт, жолооны үнэмлэх, E-Mongolia лавлагаа)
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (эх хувь/эсвэл E-Mongolia лавлагаа + нотариатаар батлуулсан байх)
БҮТ-ийн ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалын хэлснээр, баримт бичгийн бүрдэл дутагдалтай бол шалгалтад оруулахгүй байх эрсдэлтэй тул шалгуулагч бүр материалуудаа сайтар нягтлахыг зөвлөж байна. Гэвч зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд эхний удаагийнх нь шалгалтанд оруулах боломжтой гэдгийг мөн дурдсан юм.
🎓 Өрөг.мн Элсэлтийн шалгалтаа өгч буй бүх сурагчдадаа амжилт хүсье!