Хүчит арслан М.Лхагвын малгайг Завхан аймгийн Идэр сумын музейд залжээ

Испанийн эзэнт улсад зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Euro Youth Basketball Cup” олон улсын тэмцээнд Монгол Улсын “Этүгэн Ирвэсүүд” клубийн 16 насны өсвөрийн охидын шигшээ баг амжилттай оролцож, хүрэл медалийн эзэд болжээ. Тус тэмцээнд Америк болон Европ тивийн нийт 28 орны багууд оролцсон бөгөөд өндөр зэрэглэлийн, өрсөлдөөнтэй тоглолтууд болсон байна. Харин Ази тивээс оролцсон цорын ганц төлөөлөгч нь манай Монголын баг байжээ.
Түүнчлэн тус тэмцээнд ур чадвараа гайхуулсан тоглогч Б.Анунгоо “Тэгш тоглогч”-оор шалгарсан байна.