
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Чуулганы хуралдаанаар өнөөдөр:
- Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсоно.
- Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөнө.
Яг одоо Ерөнхий сайд болон шинээр томилогдохоор танилцуулсан сайд нараас УИХ-ын гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: “Эрүүл мэндийн салбарын цалин хөлсийг нэмэхгүй бол 80-аад хувь нь цалингийн зээлтэй, ажлын ачаалал их. Иймээс мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орж байна. Ядахдаа тэдний цалинг 50 хувь нэмэх боломжгүй юу?
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Юуны түрүүнд эрүүл мэндийн салбарын цахимжилтаа дуусгах ёстой. Эмч, эмнэлгийн ажилтнууд баахан овоорсон бичиг цаастай зууралддаг. Иймээс үүнийг халаад нэн даруй цахимжих ажилдаа шуурхайлан орно.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн ачаалалд гол жин дарсан нь төрийн албан хаагчдын цалингийн асуудал. Боловсрол, эрүүл мэндийн салбарынхан. 2023-2024 онуудад нийт салбараар нь харвал 70-80 хувь нэмсэн. Цаашдаа бодлоготой явна. Ирэх жил 6-8 хувийн хязгаар дотор төрийн албан хаагчдын цалинг нэмэх ийм заалттай. Цаашдаа бид шат дараалалтайгаар нэмнэ. Ингэхдээ үнийн өсөлттэй уялдуулан цалинг нь нэмэхээр төлөвлөж байна. Гэхдээ Б.Бейсен гишүүний хэлж буйгаар 50 хувиар нэмэх ямар ч боломжгүй” гэв.