
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулж, томиллоо.
Тэр хууччуулаас:
- Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Н.УЧРАЛ
- Шадар сайдаар Т.ДОРЖХАНД
- Шадар сайдаар С.АМАРСАЙХАН
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.БЯМБАЦОГТ
- Гадаад харилцааны сайдаар Б.БАТЦЭЦЭГ
- Сангийн сайд Б.ЖАВХЛАН
- Эрчим хүчний сайдаар Б.ЧОЙЖИЛСҮРЭН
- Зам тээврийн хөгжлийн сайдаар Б.ДЭЛГЭРСАЙХАН
- Хүнс хөдөө аж ахуйн сайдаар Ж.ЭНХБАЯР
- Боловсролын сайдаар П.НАРАНБАЯР нарыг кабинетдаа авч үлдэв.
Харин шинээр:
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Л.МӨНХБААТАР
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.ДАМДИННЯМ
- Батлан хамгаалахын сайдаар Д.БАТЛУТ
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Б.БАТБААТАР
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.АУБАКИР
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ч.УНДРАМ
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Э.БАТ-АМГАЛАН
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Э.БАТШУГАР
- Эрүүл мэндийн сайдаар Ж.ЧИНБҮРЭН нарыг кабинетдаа оруулж ирэв.
Түүний кабинетад багтсан сайд нараас хэн, хэн 2024 оны сонгуулийн үйл ажиллагаандаа MCS-ээс болон түүний охин компаниудаас хандив авч байв гэдгийг эргэн сануулъя. Тэд MCS-ээс хандив авсныхаа хариуд юу хийж өгөх өртэй вэ?
Н.УЧРАЛ:
Түүний тухайд 2024 оны сонгуулиар нийт 300 саяын хандив цуглуулжээ. Үүний 30 саяыг нь иргэн, 270 сая нь компаниуд өгчээ. Хандив өгсөн иргэний дунд “Энержи ресурс” компанийн Г.Батцэнгэлийн нэр байгааг харж байгаа байх. Мөн хандив өгсөн Д.Энхбат гэж хүн “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Д.Энхбат гэгч үү, эсвэл ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Дангаасүрэн Энхбат уу гэдэг нь тодорхойгүй байна. Цаашилбал, хандив өгсөн Д.Үүрцайх гэгчийг хайгаад үзвэл мөн л “Энержи Ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч гэж гарч ирж байна. “Энержи Ресурс” бол М-Си-Эс-ийн хөрөнгө оруулалттай компани.
Бүр цаашилбал, хандив өгсөн компаниуд дунд мөн л “Энержи Ресурс”, энэ компанийн охин компани болох “Ухаа худаг ус хангамж”, М-Си-Эс-ийн охин компани болох “Агар энержи”, “Топ моторс” тэргүүтэй компанийн нэр дурайж байна.
Н.Учралын хандивын тайланг дор хавсаргав.
Б.БАТЦЭЦЭГ:
Түүний тухайд 594 саяын хандив цуглуулжээ. Үүнийх нь 275 сая нь компаниудаас иржээ. Хандив өгсөн компаниудын мэдээллийг шүүж үзвэл “Энержи Ресурс”-ийн охин компаниуд болох “Юнайтэдпауэр”, “Ухаа худаг ус хангамж”, “Таван толгой нисэх буудал”, “Таван толгой цахилгаан станц, ус хангамж” зэрэг компаниуд хандив өгчээ. Ямар, ямар компаниуд хэдэн төгрөгийн хандив өгснийг дараах зургаас харна уу.
ХҮН НАМ /Т.ДОРЖХАНД, П.НАРАНБАЯР/ :
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хоёр сайдын суудалтайгаар ажилласан ХҮН-ийнхэн энэ удаа ч Г.Занданшатартай гар барилаа. Хуучнаараа л, Т.Доржханд Шадар сайдаа, П.Наранбаяр Боловсролын сайдын ажлаа үргэлжлүүлэхээр болов. Гэвч ХҮН нам мөн л MCS-ийн хамаарал бүхий компаниудаас тэрбум төгрөгийн хандив авсан. Тодруулбал, Үндэсний аудитын газраас улс төрийн нам, эвслийн иргэн, аж ахуйн нэгжээс авсан хандивын мэдээллийг 2024 оны зургадугаар сарын 27-ны өдөр нээлттэй мэдээлсэн. Тэрхүү баримтаас харахад ХҮН нам нийт 1,880,195,000 төгрөгийн хандив цуглуулжээ. Үүний 1,040,000,000 төгрөг нь компаниудаас иржээ. Эл мөнгөний 960 сая төгрөг нь MCS группийн нэгдлийн 33 компаниас орж ирсэн байгаа юм.
Баримтаас дор хавсаргав.