Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ.
Нийт 3.9 км тус авто замын засвар одоогоор 73 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд авто зам нь Содон хорооллоос Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол, Саппорогийн уулзвар руу нийлэх юм.
Ингэхдээ Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын зам руу нийлэх далангийн түшиц ханыг хийж, эсрэг урсгалын 31.1 метр урт гүүрэн гарцыг Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөнтэй огтлолцохгүйгээр хойд чиглэл рүү нийлэх байдлаар төлөвлөжээ.
