18 хэмийн дулаан байна

Цахим сүлжээнд энэ сарын 12-ны өдөр “СБД-ийн 14 дугаар хороо 7 буудал орчмын урд замд урсгал сөрсөн гэх” гэх мэдээлэл тавигдсаныг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж, жолоочид нь хариуцлага тооцжээ.
Мэдээллийг шалгахад Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дэх хэсэгт заасны дагуу 3 сар жолоодох эрхийг хасаж, 50 нэгж буюу 50 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна.
Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.