
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Монголын Үндэсний Бөхийн Холбоо хамтран Улаанбаатар хотын аварга шалгаруулах багийн халз барилдаан хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж шилдэг багуудыг тодрууллаа.
Багийн дүнгээр: Улсын харцага О.Мөнх-эрдэнэ ахлагчтай Нийслэлийн Багахангай дүүргийн баг тэргүүн байр эзэллээ. Дэд байрт Улсын начин Б.Даваа-очир ахлагчтай Нийслэлийн Багануур дүүргийн баг дэд байр эзэллээ Улсын начин Л.Энхсаруул ахлагчтай Хан уул дүүргийн баг гуравдугаар байр тус тус эзэллээ.
Хувийн дүнгээр: Улсын заан Б.Батмөнх, Улсын харцага О.Мөнх-эрдэнэ, Улсын өсөх,идэр начин Ч.Батчулуун, Улсын начин Б.Даваа-очир, Улсын начин Л.Энхсаруул нар тус бүр найман даваа авч хувийн дүнгээр манлайллаа.
Мөн 2024-2025 оны улиралд чансаагаар тэргүүлсэн Улсын заан Б.Бат-өлзий, Улсын начин Э.Батмагнай, Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Улсын арлан Б.Орхонбаяр, Улсын өсөх,идэр начин Ч.Батчулуун, Улсын аварга О.Хангай нарт өргөмжлөл мөнгөн шагнал гардууллаа.