
Хотын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ.
-Аялагч Ганхүү Узбекстан улсад аялж яваа бичлэгийг үзээд энэхүү постыг орууллаа. Мань хүнийг хилийн шалган нэвтрүүлэхийн хүмүүс машиных нь улсын дугаарыг хараад Украйнынх уу гэж асуусан байна. Ингэж асуухаас ч аргагүй. Манай улсын автомашины дугаар олон стандартад нийцээгүй бараг цор ганцаар улсын кодгүй, крилл үсэгтэй байдаг. Улаанбаатар удахгүй олон улсын стандартын дагуу автомашины дугаарыг шинэчлэх стандарт батлуулахаар Зам тээврийн хөгжлийн яаманд төслөө хүргүүлсэн байгаа. Стандарт батлагдахаар зөвхөн Улаанбаатарт бүртгэлтэй 805 мянган тээврийн хэрэгслийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажил эхэлнэ.