
“Өрөг” ярилцлагын шинэ дугаарт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан оролцлоо.
Та Ерөнхий сайдыг огцруулахад Ухаа худгийн асуудал, Баялгийн сангаас бүлэглэлүүд унагаалаа гэж ярьсан. MCS-ийг ч шууд нэр дурдсан. MCS унагасан гэх баталгаа юу вэ?
- 2007 оны 27-р тогтоол 18 жилийн дараа хэрэгжилт нь хангагдаад 2024 оны 4-р дүгээр сард 76 гишүүнтэй парламентын хууль батлагдсан. Энэ бол үнэхээр талархууштай юм болсон. Үндэсний баялгийн сангийн тухай хууль яг хэрэгжилт нь явагдаж байгаа. Яаж санхүүжүүлэх вэ гэдэг дээр ажиллалаа. Би 21 аймаг тойроод ирлээ.
Зүгээр хотод сууж байгаад ийм юм яриад байгаа юм биш. Ядуурал ямар аймар байна. Зөвхөн Үндэсний баялгийн сангийн тухай л ярьсан. Ард түмэн дэмжсэн 300 гаруй мянган саналыг бид саналын хуудсан дээр гарын үсэг, регистртэй нь бичүүлж авчирсан. Өргөн барьж амжаагүй байна. Гэвч Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал үүсэн Ухаа худгийг хууль бусаар авчжээ гэдэг асуудлыг ярьсан. Ингээд Засгийн газар 4 сарын дараа огцорсон. Үндэсний баялгийн сан, Ухаа худгийн талаар яриад л огцорчихож байгаа юм.
Би түүх ярья. Өмнө нь Алтанхуягийн үеийн Засгийн газар Оюу Толгойд шалгалт хийсэн.Татварын зөрчлүүд гаргаж ирсэн. Бас огцорсон. Сайханбилэг гарч ирээд 1 жилийн дотор Дубайн гэрээг батлаад явуулсан. Тэр нь луйвар байсан, илчлэгдсэн. Эрдэнэтийн 49%-ийг хууль бусаар өөр компанид авах үүдийг нээж өгсөн.
Ерөөсөө монголд явдаг бизнес уул уурхай л байдаг юм. Энэний дийлэнх хувийг хэдэн тооны олигархууд л эзэлдэг. Говийн бүсэд 7 стратегийн орд байна. Одоо дахиад нэмэгдээд 14 болно.
Буухаасаа өмнө шалтгаанаа л MCS рүү чихээд байгаа юм биш үү? Тэрнээс орлогоо нотолчих л гэсэн шүү дээ
- Бага хурлын шийдвэрийг үл тоогоод, АТГ-ыг ажлыг нь хийлгээд, орлогоо нотлоод алдаа гараагүй бол тэр хүн ажлаа хийнэ. Алдаа гарвал тэр хүн огцрох байтугай шоронд орно. Шалтаг гэж үзэж байна гэвэл үгүй л дээ би 15 жил энэ талаар маш их судалгаа хийсэн нэвтрүүлэг хийсэн. Одоо би Ухаа худгийг төрд эргүүлж авах уу гэдэг ажлын хэсэг дээр байна. Тэгэхээр энэ бол шалтаг биш. Хууль зүйн сайд О.Алтангэрэл 2 эмхэтгэл гаргасан. Энд МУТБ, МУХЗЯ, ТГ, СЯ бүгд нийлээд ажлын хэсэг байгуулаад гаргаад ирж байгаа юм. Бид нар тагнуулын газар, хууль зүйн яамд итгэхгүй юу? Би бас Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг ямар ч баримтгүй яриад байвал бас сэжиглэнэ.
Ухаа худгийн асуудлыг Энержи ресурс 2008 онд Засгийн газрын тэмдэглэлээр хууль бусаар авсан гэж яригдаж байгаа гэхдээ Ухаа худгийн 34%-аа Оджаргал захирал өгье л гээд байгаа юм биш үү?
- Оджаргалын амнаас сонсоод, цаасан гэрээ буусан цагт л үнэмшинэ. Яагаад гэвэл энэ бол асар худалч хүн. Энэ компани бол мафи, гэмт хэргийн бүлэглэл. Энэ компани үндэсний компани биш, сингапурт бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай. Өнөөдөр гэхэд УИХ-ын 20 гаруй гишүүдэд хандив өгчихсөн байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авах нь хориглодог хуультай. Тэр гишүүдийг өнөөдөр татах асуудлыг хөндөж болно. Яагаад хөндөхгүй байгаа юм. Энержи ресурс ухаа худаг чинь улсыг доторх улс болчихсон. Хэн ч хөндөхгүй айж байгаа биз дээ би бол Оджаргалд итгэдэггүй.
2007 онд Монгол Улсын эдийн засаг жижиг байсан. Ийм эдийн засгийн хүнд үед томоохон компани эрсдэл үүрч Ухаа худгийг эдийн засгийн эргэлтэд оруулаад олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж хөрөнгө оруулалт татсан байна?
- 100% Энержи ресурсийн мэдэлд тавантолгойн бүлэг орд байлаа. Энэ компани 2005 онд ашиглалтын лиценз авсан. Сү.Батболд гэж хүн байсан. 2007 онд УИХ, Монголын Ардчилсан холбоо түрсээр арай гэж стратегийн ордын хуулийг баталсан. Хууль батлагдангуут төрийн мөнгөөр хайгуул хийсэн компаниуд стратегийн ордод орчихож байгаа юм. Тэгэнгүүт Энержи ресурс хохирж байгаа юм. Хэлэлцээнд орсон Санжийн Баяр гэж хүн байна. 96%-ийг нь төрд өгөөд үлдсэн 4%-ийг нь өөрсдөө авлаа. Хөөрхий минь үндэсний компаниуд мөлжүүллээ гэсэн. Гэтэл Ухаа худаг тавантолгойн бүлэг ордын 34%ийн нөөцийг авчихсан.
Сүүлийн үеийн дэвшилтэд технологийг ашиглах ёстой. Монгол Улсын байгалийн баялгийг ашиглаж байгаа бол татвараа төлөх ёстой. Тэрийг нээх гайхаад мундаг татвараа төлж байна гээд байх юм байхгүй. Харин тухайн үед байгуулсан гэрээгээр ухаа худаг төмөр замтай байна. Ард түмний эзэмшиж байгаа төмөр замгүй байна. Ухаа худаг автозамтай байна, тавантолгой автозамгүй байна. Ухаа худаг устай байна Тавантолгой усгүй байна гэдэг гэрээ хийсэн. Энийг харин Алтанхуягийн Засгийн газар заримыг нь цуцалсан. Тэгвэл энэ компани АМНАТ-ийг тогтворжуулалтын гэрээ гэдгээр АМНАТ маш бага төлдөг. Яагаад? Тэр тогтворжуулалтын гэрээг олохгүй байгаа. Тогтворжуулалтын гэрээтэй гээд АМНАТ төлснөө буцааж авч байгаа.
Парламентыг сүрдүүлсэн. Айдас өгсөн.
Гишүүд нь сүрдээд кнопоо дарчихсан юм уу?
- Тэр танхим их сонин юм байна лээ. Гаднаас үзэхэд их өөр юм байна лээ. бид нар Ерөнхий сайдыг огцруулах уу? гээд шөнийн 12 цаг өнгөрчихсөн байхад хэлэлцэж байлаа. Тэгтэл гэнэт Ерөнхийлөгч орж ирсэн. Нэгдүгээрт хамтарсан Засгийн газар энэ хүрээд дуусаж байгаад харамсалтай байна. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг шийдэх эрх нь зөвхөн парламентад хадгалагдана. Ерөнхийлөгчид биш. Дээрээс нь би цэргийн хүн гэж байгаа юм. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байхгүй юу. Тэр өдөр У.Хүрэлсүх Ерөнхийлөгч эв нэгдлийг эрхэмлэгч гэдгээр орж ирээгүй, зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдгээрээ айдас өгөх гэж орж ирсэн.
Гишүүд нь айгаад сүрдээд кнопоо дарчихдаг нь бас сонин юм аа.
- Айдаг юм байна лээ шүү дээ. Тэр байтугай хойд солонгосын ерөнхийлөгч шиг нижигнэтэл алга ташаа биздээ. Тэр дотор алгаа ташсан гишүүд их л либерал үзэл ярьдаг лаг хүмүүс байна лээ шүү. Тэгээд л ерөнхийлөгчдөө баярлалаа гээд уур амьсгал өөр болоод явчихсан. Ерөнхийлөгчид тэр огцруулах тэр шалтгаан байгаад байгаа байхгүй юу. Хамтарсан Засгийн газар энэ хүрээд дуусаж байгаад харамсалтай гэж байгаа юм. Тараагүй байсан. Яагаад УИХ-ийн шийдвэрт нөлөөлөх гээд байгаа юм. Яахав хууль зөрчсөн гэж хэлж болохгүй л дээ. Төрийн институт хоорондын хүндэтгэлийг байхгүй болгосон. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ 2 хүүхэд байхаас нь мэднэ. Уучлаарай тэр чинь нэг нь Монгол Улсын Их Хурлын дарга, нөгөөх нь Ерөнхий сайд хараахан огцроогүй. Миний хэлсэн замаар явж байна уу ч гэж байх шиг тэр хүн өнөөдөр намын гишүүн биш. Маш их хууль зөрчсөн тийм учраас ИМПИЧМЕНТ хийнэ. Энэний төлөө би эцсээ хүртэл явна даа. Энэ хүн өөрийгөө хэмжээгүй эрхтэй гэж бодож байна. Бүгд долгинож байна. Бүгд айж байна.
- Х.Баттулга гэдэг хүн зарсан гээд учрыг нь шалгаж байгаа. Би уг нь Х.Баттулга даргыг их ухаантай хүн гэж боддог юм. Толгой нь их сайн ажилладаг. Төрмөл. Бид нар өвөл 21 аймгийг тойрлоо.
Стратегийн ордуудыг жагсааж байгаа л яриад л байсан. Х.Баттулга дарга одоо өөрийнх нь юм байсан бол хасчхаж болдоггүй юм уу? Л.Мөнхбаясгалан чи миний юмыг битгий яриад бай гэж болдоггүй юм уу? бид нар гайхсан. Би худлаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ хүнд холбогдоогүй хэрэг байхгүй. Хүн алсан л гэсэн би одоо 20 жил нөхөрлөж байна. Тохоогүй хэрэг байхгүй. Тэгээд одоо яагаад тэр хэргүүдийг нь шийддэггүй юм. Яагаад гэвэл Ухаа худаг гээд Засгийн газар ярингуут Н.Учрал сайд Төгрөг нуур гээд байгаа юм. Яагаад гэвэл Н.Учрал сайд Х.Баттулга Ерөнхийлөгч руу Төгрөг нуур гээд дайраад байгаа юм? Хэн дайруулав? Хаанаас тэр хүн сонгуулийн хандиваа авав? Би бол тэгж л хардаж байна. Гэнэт л гараад ирсэн. Аваач дээ, шалгаач би бол 15 жил энэ хүнийг шалгасан 16 дахь жилдээ ч шалгана гэж бодож байна. Би бүр тоодоггүй. Сүртэй сүртэй нүүрсний хулгайчдын нэг номерт зарлаад сүржигнээд байсан.