Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөр томилогдлоо

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 7174 болжээ. Эдгээрээс 5444 нь эдгэрсэн байна. Нийт батлагдсан тохиолдлын 1099 нь гэрээр, 626 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. ХӨСҮТ-өөс өгч буй мэдээллээр, таван хүн нас барж, нэг хүн нэн хүнд эмчлүүлж байгаа юм байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурханаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.