Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөр томилогдлоо

Морьт харвааны 18 морийг хулгайлсан хэрэг гарсан. Тэгвэл тус 18 морийг бойнд өгч төхөөрүүлсэн байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Морьдыг бойнд өгсөн нь тогтоогдсон. Шалгалтын ажил үргэлжилж байна” гэв.
Харин морио алдсан иргэн “7 жил хөдөлмөрлөж хайрлаж хамгаалж үнэнч андаа болгосон байсан юм сан . Олон ээж аавын хүүхдүүдийг Монгол өв соёлд сургаж морь унаж эдлэх соёлд дурлуулж , олон морьт харвааны тамирчдыг төрүүлэн гаргаж байсан хайран сайхан хүлгүүд минь. Монголоо дэлхий дахинд сурталчлах таниулах Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан” хэмээжээ.