
Онцгой байдлын байгууллагын хэмжээнд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын хувцас хэрэглэлийн хангалтыг өнөөдөр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад дэлгэж, ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн нээлтэд оролцогчдод танилцууллаа.
Албаны хэмжээнд өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 8.8 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, хувцасны хангалтыг 19.6 хувиар, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 29.4 хувиар нэмэгдүүлснээр онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьд хүрээд байна.
Гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг шат дараатай нэмэгдүүлж, дунджаар 63.3 хувьтай буюу өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм.