Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн адилаар өр, орлогыг 50%-иар тооцон олгоно

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) нь жил бүрийн 6 сарын 12-ны өдрийг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ жил “Хүүхдийн хөдөлмөрийг устгахад ахиц гарсан ч ахиад урагшлахад хүчээ нэмье” уриаг дэвшүүлж байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсад 150 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг.

Үүнээс 58 мянга орчим нь тэвчишгүй орчинд хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарсан.
Өнөөдрийн байдлаар манай улсад хүүхдийн эрхийн 38 улсын байцаагч ажиллаж байгаа бол ирэх онд хүүхдийн эрхийн байцаагчдын орон тоог 92 болгож нэмэхээр төлөвлөлөө.
Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд ОУХБ-ын конвенцын суурь ойлголтыг тусгаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.





