25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг шинэчилнэ

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэх “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” (2025-2030) төслийн хоёр дахь шатны нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн сахилгын хороог төлөөлж Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Мөнх-Алдар нар оролцлоо.
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” (2025–2030) төслийн хоёрдугаар шатыг эхлүүллээ. Тус төслийг 2019-2023 онд хэрэгжүүлсэн нэгдүгээр шатны төслийн үр дүн, мэдлэг, туршлага дээр үндэслэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд Засгийн газар, хууль сахиулах, шүүх эрх мэдэл, болон иргэний нийгмийн байгууллагын тусламж үйлчилгээнд хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэн, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.
Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл нь тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа бөгөөд энэ төрлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд, охид хамгийн их өртөж байна. Сүүлийн жилүүдэд Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль (2022), Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга (2017) болон түүнийг дагалдах хууль тогтоомжийн актууд батлагдсан зэрэг эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт гарчээ. Гэсэн хэдий ч орон нутгийн болон нүүдлийн амьдралтай иргэдэд үйлчилгээ хангалттай хүрдэггүй, нийгэм, соёл, эдийн засаг, газар зүйн онцлог зэргээс шалтгаалан хүчирхийлэлд өртсөн иргэд тусламж, үйлчилгээг цаг тухайд нь авах боломж хязгаарлагдмал хэвээр байна. Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх тогтолцоог сайжруулахад хариу арга хэмжээ үзүүлж буй байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хохирогчид үйлчилгээ үзүүлэгч байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан хэвээр байна.


Төслийн хоёрдугаар шатанд дээрх тулгамдсан асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор өмнөх төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлуудыг өргөжүүлэн, хууль зүйн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэн, соёл заншлын ялгаатай байдлыг харгалзан үзэж тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Тус төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүний эрхийн үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо, Монголын хуульчдын холбоо, “Хамтын хүч түншлэл” ИНБ-уудын форум зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй хамтран хэрэгжүүлэх юм.

