
Монголын анагаах ухааны салбарын онцлох үйл явдал болох “Digestive Disease Week – 2025” олон улсын хурал өнөөдрөөс Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль дээр зохион байгуулагдаж эхэллээ.
Гурван өдөр үргэлжлэх уг хурал нь Монгол Улсын 21 аймгийн бүх гастроэнтерологич эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг шинэ түвшинд хүргэх, салбарын дэвшилтэт чиг хандлага, инновацуудыг танилцуулах зорилготой юм.
Энэ удаагийн хурлын хүрээнд:
-Ходоод гэдэсний дурангийн эмч мэргэжилтний нийгэмлэг,
-Монголын Нейрогастроэнтерологийн Нийгэмлэг,
-Гэдэсний Эмгэг Судлалын Монголын Нийгэмлэг,
-Монголын Элэгний Эмч нарын Нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.
АШУҮИС-ийн ХБЭС-ын тэнхимийн ахлах багш, Анагаах ухааны доктор О.Баярсайхан уг хурлын онцлогийн талаар хэлэхдээ,
“Энэ хурлын онцлог нь зөвхөн Монголын эмч нараас гадна БНСУ, АНУ, Япон, Австрали болон Францын нэр хүндтэй профессор, судлаачид оролцож, шинэлэг судалгааны үр дүн, эмчилгээний шилдэг туршлагаа хуваалцана.”
Дэлхийн зах зээл дээр Комбуча ундааг эмч нар нь өвчтөнүүддээ тухайн хүнийг эрүүл байлгах, өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх, өвдсөнийх нь дараа түүнийг нөхөн сэргээх зорилготойгоор санал болгодог байна.
“Пробиотик бактеритай дархлаа дэмждэг бүтээгдэхүүнийг Монголынхоо хоол боловсруулалтын эмч нартаа танилцуулж байгаадаа бид бүхэн таатай байна. Энэхүү арга хэмжээгээр эмч нар маань Комбуча ундааны талаар гарал үүслийнх нь талаар орц найрлагын талаар давхар олон улсад хийгдсэн судалгаа шинжилгээ дээр суурилсан мэдээ мэдээллийг авснаар хэрэглэгчид өвчтөнүүддээ санал болгох тийм зорилготой юм аа.”
Та комбуча ундааг Монос эмийн сан, Азифарм, Хүрмэн зэрэг эмийн сангийн бүх салбараас мөн CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм.
Б.Хүслэн