Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөр томилогдлоо

Герман Улсын “Рейн Рур” бүс нутагт 2025 оны 07 сарын 16-27-нд Дэлхийн оюутны зуны Универсиад наадам хөшгөө нээхэд 33 хоног үлдлээ. Монгол Улсын оюутны жүдо бөхийн шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж байна. Энэ удаагийн Универсиад наадамд Монгол Улсын баг тамирчид эрэгтэй, эмэгтэй багаараа оролцоно. Нийт эрэгтэй 5, эмэгтэй 5 жүдоч ХБНГУ-ын Универсиадын дэвжээнээ зодоглох юм.
Хоёр жил тутамд зохион байгуулагддаг энэхүү наадамд Монголын жүдо бөхийн үе үеийн алдарт тамирчид оролцож, олон медаль хүртэж байсан түүхтэй.
Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя

Эрэгтэй:
Т.Түмэнжаргал 60 кг
Т.Төрболд 66 кг
Б.Шинэтулга 73 кг
Б.Хишигжаргал 81 кг
Б.Алтангэрэл 90 кг
Эмэгтэй:
С.Гүнжинлхам 48 кг
Д.Сарантуяа 52 кг
Ц.Тэгшжаргал 57 кг
Г.Мөнхтуяа 63 кг
Г.Энхжаргал 70 кг
Харин багийн дасгалжуулагчаар С. Баяртүвшин ажиллаж байна.


Универсиад наадмын жүдо бөхийн тэмцээн Эссен хотноо 07 дугаар сарын 23-нд эхлэх бөгөөд 26-ны өдөр нэгдсэн дүнгээ гаргана.












Дэлхийн оюутны Универсиад наадамд зодоглох Монголын жүдочдын видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: