Израил Иранд цохилт үзүүлжээ

Чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч-2025” өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээнийг 20 орчим жилийн өмнө зохион байгуулж байсан.
Тэмцээнд 38 клубын 600-аад тамирчид 9-14 хүртэлх, таван насны ангилалын 85 жинд өрсөлдөж байна. Өнөөдөр U9, U11, U13 насны тамирчдын барилдаан болж байгаа юм.
“Залгамжлагч-2025” тэмцээн Монгол бөхийн өргөөнд явагдаж байна. Ирээдүйн шилдэг тамирчдыг дэмжих, өрсөлдөөнийг өсвөр үеийн тамирчид дунд зохион байгуулж, бэлтгэл сургуулилт басхүү туршлага болж өгдөг энэ тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МУГД Б.Баттулга ажиллаж буй аж.
Гэрэл зургийн эх сурвалж: З.Жамбалсүрэн














