
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны зохион байгуулж буй “Азийн аваргуудын лиг” тэмцээний шөвгийн наймын тоглолт Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод өчигдөр болж өндөрлөлөө.
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “Хасын Хүлэгүүд” баг Филиппиний мэргэжлийн лигийн аварга “Meralco Bolts” багийг 83:78 харьцаагаар буулган авч, шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарлаа.
Тэд өнөөдөр Японы “Utsunomiya Brex” багтай тоглоно. Харин нөгөө хэсгээс Ливан болон Арабын Нэгдсэн Эмират улсын багууд шигшээд шалгарсан байна.
“Хасын Хүлэгүүд” хэсгийн шатанд:
-
2024 оны Хятадын лигийн аварга “Zhejiang Lions” багийг 84:67-оор хожсон,
-
Харин Ираны супер лигийн аварга “Tabiat” багт 78:76 оноогоор ялагдсан ч, дараагийн шатанд амжилттай тоглон хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан юм.
Ийнхүү тэд хасагдах шатанд Филиппиний цомын тэмцээний аварга багийг буулган авч, тэмцээний хагас шигшээд шалгарсан нь Монголын сагсан бөмбөгийн спортын хувьд бахархам амжилт боллоо.
Өнөөдрийн тоглолт нь финалд гарах эсэхийг шийднэ.