Израил Иранд цохилт үзүүлжээ

Өнгөрсөн мягмар гарагт Австрийн Грац хотын оршин суугч 21 настай залуу өөрийн сурч байсан ахлах сургууль руу галт зэвсэгтэй халдаж, 14-17 насны 9 сурагч, 1 багшийн аминд хүрсэн билээ. Цагдаа нар сэжигтний гэрээс гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг болон бичиж үлдээсэн захидлыг нь олжээ.Тэрээр захидалдаа дээрх халдлагыг ганцаараа зохион байгуулсан болохоо хүлээн зөвшөөрч, эцэг эх, ах эгч нараасаа уучлалт гуйсан байжээ. Сэжигтэн уг халдлагыг зохион байгуулах болсон шалтгаанаа дурдаагүй байна. Уг халдлага нь Австри улсын түүхэн дэх хамгийн том халдлагад тооцогдож байна. Болсон явдалтай холбоотойгоор Австрид 3 өдрийн гашуудал зарлаж, лхагва гарагийн өглөө австричууд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсжээ.Халдлагын үеэр өөрийнхөө амийг егүүтгэсэн сэжигтэн нь ангын буу болон гар буу эзэмших зөвшөөрөлтэй байсан аж. Австри улс нь Европын орнууд дундаа хамгийн олон галт зэвсэг эзэмшигчтэй улс орнуудын тоонд багтдаг бөгөөд тус улсын 9 сая иргэн 1 сая гаруй галт зэвсэг эзэмшдэг гэсэн судалгаа байдаг аж.