
Өнөөдрийн чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Тэгвэл Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр хуралдаанд оролцохынхоо өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр ” Дараагийн Засгийн газрын асуудал Ерөнхий сайдын манлайллаас их шалтгаална. Энэ бол аж ахуйн албаны даргын ажил биш. Монголын улс төрийн асуудлыг хэрхэн зөв авч явах вэ гэдэг асуудал яригдана. Нэг үгээр хэлэх юм бол парламентын засаглалыг илүү бэхжүүлж, шударга ёс тогтоож, төрийн албыг илүү чадварлаг болгох шаардлагатай. Хавтгайрсан халамжийг хумих хэрэгтэй. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажил зэрэг хүлээж байна. Засгийн газрын бүтцийг багасга гэхээр АН-аас томилогдсон хяналт, бүтээмжийн менежерүүдийг хэлэх байх. Тэднийг халах юм бол Ерөнхий сайдын арьсыг өвчинө” гэв.