
Сүүлийн 5 жилийн хугацаанд /2020-2024/ улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 2534 хүний амь хохирсны 545 буюу 21.5 хувь нь нийслэл хотод, 1989 буюу 78.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 631 хүний амь хохирсны 500 буюу 79.2 хувь, гэмтсэн 3953 хүний 1047 буюу 26.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ оны эхний 3 сарын байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн 6482 ослын улмаас 122 хүний амь хохирсны 23 буюу 35.3 хувь нь нийслэл хотод, 99 буюу 64.7 хувь орон нутагт бүртгэгдсэн байна.
Иймд орон нутгийн замд үйлдэгдэх зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, ослын шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор албан мэдэгдэл, шаардлын үр нөлөөг дээшлүүлэх, осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохироос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд урилах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль дүрмийг сурталчлан таниулах, хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Дүрмээ мөрдье” арга хэмжээг 2025 оны 06, 07 дугаар саруудад зохион байгуулан ажиллаж байна.