
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Таны нэр дараагийн засгийн газарт орох талаар яригдаж байна. Та хүлээж авах уу?
-У.Хүрэлсүх засаг тэргүүлж байхдаа намайг утааны асуудлыг шийд гэж хэлж байсан. Би утааг нь 50 хувь бууруулж л байсан. Хамтдаа шийдсэн. Сайдын алба том алба. Ажил хийх гэж очдог зүйл. Тийм хүн мэргэжлийн бах ёстой. Тийм биш учраас л манай улсын хөгжил удаан байна.
-Эрчим хүчний яаман дээр таныг томилно гэсэн асуудал яригдаж байна?
-Би эрчим хүчний сайд байхдаа 2024 онд Дулааны гуравдугаар цахилгаан станц дэлбэрнэ гэж хэлж байсан. Дэлбэрчихэж байгаа биз. Хэлээд байхад ойлгодоггүй хүмүүстэй юу ярих юм. Тэнэгийн ухаан хойно гэж энэ. Урьдчилж хэлсэн. Шинэ станц барья гэж хоёр гурван удаа оруулж байсан юм. Энэ асуудлыг Засгийн газарт оруулж л байсан 2017 онд ТЭЦ– III-ыг 100 мгваттаар өргөтгөх асуудлыг шийдэж байсан. Хэрвээ өргөтгөсөн байсан бол өнөөдрийн дэлбэрэлт болооч уу.