
Улс төр гэнэтийн зүйл биш. Харин эртнээс, эсвэл нөхцөл байдлыг дагуулан зурсан зураг байдаг.
Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулган тус тус хуралдаж Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох эсэх талаар хэлэлцэнэ. Томилох ч байх.
Харин дараа нь Г.Занданшатар өөрийн тэргүүлэх кабинетээ бүрдлүүлнэ.
Засагт орох сайд нарынхаа нэрийг мөн л УИХ-д танилцуулна. Улмаар УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг эцэслэн баталбал сайд нар тангаргаа өргөх үйл явц болох билээ.
Засагт хэн, хэн орж зарим гацсан яамдыг бодлогын хувьд гацаанаас гаргах вэ, эсвэл үйл ажиллагаа нь жигдэрсэн яваа яамны үйл ажиллагааг хойш татах вэ гэсэн асуудал яригдана.
ХЭН, ХЭН?
- ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
- Сангийн сайд Б.Жавхлан үлдэх
- ЭЗХ-ийн сайд. Г.Тэмүүлэн
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үлдэх
- Тэргүүн шадар сайд болон хоёр Шадар сайдад С.Амарсайхан үлдэж, Н.Номтойбаяр, Т.Доржхандын нэр шинээр яригдаж эхэлсэн байна.
- Боловсролын сайд Г.Дамдинням
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ч.Ундрам
- ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр үлдэх
- Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үлдэх
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Б.Энхбаяр, Л.Мөнхбаатар нарын аль нэг
- Эрүүл мэндийн сайдад Т.Мөнхсайхан үлдэх эсвэл Ж.Чинбүрэн нарын нэр яригдаж байна.
- Батлан хамгаалахын сайд Э.Бат-Амгалан
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Б.Батбаатар нар тус тус томилогдохоор яригдаж байна.
Базахад: Ардчилсан нам эвсэхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэд сөрөг хүчний ажлаа хийнэ. Харин МАН УИХ дахь жижиг намуудтай эвсэнэ. ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН-аас зарим сайдаа томилно л гэсэн үг.
Ямартай ч одоо бүрдэх засагт ИЗНН-аас нэг, Үндэсний эвслээс нэг, ХҮН намаас хоёр сайд лав тодрох бололтой.