
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхэд залуусыг үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилготой “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөрийг зарласан билээ.
Хөтөлбөрт 44 эрэгтэй, 11 эмэгтэй буюу нийт 55 сурагчийг сонгон шалгаруулна. Улмаар сурагчид 7 хоногийн турш Хөдөлмөр зусланд байрлаж үндэсний өв соёл, мал аж ахуй, эх орныхоо байгалийн сайхантай танилцаж, үе тэнгийнхэнтэйгээ монгол хүүхдийн хүмүүжлийн олон талт хөтөлбөрт хамрагдах юм.
Сурагчид:
- Олон төрлийн сургалт, сонирхолтой тоглоомуудаар дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархал, эх хэл, нүүдэлчин ёс заншил, түүхийн талаар мэдлэг ойлголттой болно.
- Өдөр бүр жагсаалын бэлтгэл хийж, эмх цэгцтэй, тэсвэр хатуужилтай байх ухаанд суралцана
- Зүг чигээ олох, ус олборлох, байгальд хоол хийж сурах зэргээр амьд гарах ур чадвар эзэмшинэ
- Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон залуусын бодит жишээнээс суралцаж, урам зориг авна
- Сагсан бөмбөгийн бэлтгэл хийх зэргээр адал явдалтай бас сургамжтай 7 хоногийг өнгөрүүлэх юм.
Бүртгэлд тавигдах шаардлага:
- ЕБС-ийн 9-10 дугаар ангийн сурагч байх
- 2025 оны 06-р сарын 18-наас 25-ныг хүртэл зусланд байрлах боломжтой байх
- Үндэснийхээ бахархалт түүх соёл, өв уламжлалаас суралцаж, эх оронч үзлийг өөртөө төлөвшүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Хөтөлбөрийг бүртгэл 2025.06.06-наас 2025.06.14-нийг хүртэл үргэлжилнэ.
Бүртгэлээ дараах Google Forms-н холбоосоор орж хийнэ үү.
https://docs.google.com/…/1FAIpQLSeRa8m3DkICpV…/viewform
Цахим бүртгэл хоёр хэсгээс бүрдэнэ.
- Өөрийнхөө тухай ерөнхий мэдээллийг бөглөнө
- “Чиний бодлоор эх орноо хайрлана гэж юуг хэлэх вэ?” сэдэвт 80-100 үгтэй эсээ бичих
Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын хариу 2025.06.16-нд гарна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл фейсбүүк хуудас
8801-2294 утсаар лавлаарай.