Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар тамгаа гардаж авлаа

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
– Цэцэг алагласан хот үлдээгээд явсан гэнэ үү. Нэг наст цэцгээр нийслэлчүүдийн нүдийг хуурч нэгэн үеэрээ түгжирч амьдрах хотыг хэн үлдээсэн бэ? Дахин төлөвлөлт нэрээр зах замбараагүй, төлөвлөлтгүй газар олгож Натур, Голдэн Парк, Дөлгөөн нуур, Яармаг гэх бетонон ширэнгүүд бий болох нөхцөлийг хэн үлдээсэн бэ?
Өнөөдөр томроод байгаа Д.Цогтбаатар гишүүн энэ улс нийслэлийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан юм? Хөгжлийн банкны хэргээр шүүхээс ял авсан гэж дуулдсан. Багахан шиг попроорой гэж хэлье.
Цэцгийг үгүйсгэхгүй. Өдөр шөнийн агаарын дулааны хэлбэлзэл 5 сар, 6 сарын эхээр өндөр байдаг тул, шөнөдөө хүйтэрч нэг наст цэцэг үхчихдэг. 6 сарын 15-20 хооронд тарилт эхэлдэг. Өмнөх жилийн зураг оруулав.