“Залгамжлагч-2025” өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ

Тун удахгүй Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаа тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадам яг нэг сарын дараа болох гэж байна. Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гаргасан чансааг үндэслэн Улсын цолны босго давах, авсан цолоо ахиулах дөрвөн бөхийг танилцуулъя.
- Бөхийн чансааг 11.350 оноогоор тэргүүлж буй Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Б.Бат өлзий. 2016 оны Улсын баяр наадмаар Улсын начин Б.Амарзаяагаар тав, Улсын заан Д.Анарыг Аймгийн арслан цолтой байхад нь зургаа давж Улсын харцага цол хүртэж. 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор Улсын харцага Н.Золбоогоор долоо давж Улсын заан цол хүртсэн нэгэн юм. Заал танхимын барилдаанд 30 гаруй түрүү хүртсэн хүчтэн билээ. олон түмэн түүний өнөө жилийн улсын наадамд түрүүлнэ хэмээн харж байна.
- Бөхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж буй Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Улсын начин Э.Батмагнай. 2022 оны Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн наадмаар Аймгийн арслан О.Наранбаатараар тав давж Улсын начин цол хүртэн тухайн жилийн хамгийн залуу начин цолтонд өгдөг дааганы эзэн болсон идэр, залуу начин юм. Түүнийг Улсын начин цолоор тогтохгүй Улсын начин цолоо ахиулах цаашлаад түрүү үзүүрт үлдэх идэр, залуу начин хэмээн түмэн олон харж байна.
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяр. 2022, 2024 оны улсын баяр наадмын хоёр удаагийн үзүүр хүртсэн идэр, залуу арсланг бөх сонирхогчид арслан цолоор тогтохгүй дархан аварга цол авах ирээдүйтэй бөх хэмээн түүнийг үнэлдэг. Магад өнөө жилийн наадмаар түрүү үзүүрт үлдэж аварга цол авна хэмээн түмэн олон харж байна.
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар. Өнөө жилийн “Бүх цэргийн наадмаар” түрүүлж заалны барилдааны хоёр дахь түрүүгээ Баяр наадмын өмнөхөн хүртсэн түүнийг өнөө жилийн наадмаар Улсын цолтон болно хэмээн түмэн олон харж байна.