С.Амарсайхан: Монгол Улсын сөрөн тэсвэрлэх чадамж нэмэгдэж байна

Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох асуудлыг өнөөдөр Ерөнхийлөгч УИХ-д өргөн барьсанаар 16 цагт УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүдийн хуралдаан зарлагдаж, Үүний дараа 18 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 20 цагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахаар тов зарлагдсан.
Үүний дагуу 19:25 минутанд Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны хуралдаан эхэлсэн бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл 1 цагийн завсарлага хүсэх санал гаргасан тул хуралдаан даргалагчийн зүгээс УИХ-ын Дэгийн тухай хуульд заасны дагуу 1 цагийн завсарлагаа авлаа. Ингэснээр ТББХ-ны хуралдаан 20:30 цагаас үргэлжлэн хуралдахаар боллоо.
ТББХ хуралдсаны дараа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болох юм.