
Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хурлаар Авто тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах талаар судлах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар “Хотын дарга Х.Нямбаатарыг саарал хувцастай коммунист хэтэрсэн нөхөр. Түүн шигээ болчихож та нар” хэмээн хуралд оролцогсдыг хүчтэйхэн шүүмжлээд авав.
Тэрбээр “Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч хэлсэн “Хүн биш хууль засагладаг улс байна гэж. Тэнд бол таван төлгөн коммунист суучихсан Улаанбаатар хотын гудмаар хүн загнаад явж байдаг саарал хувцастай дарга шигээ болчихсон байна. Та нараас иргэдээ “Аз жаргалтай” хотод амьдруулъя, машинтай байлгая гэсэн сэтгэл гарахгүй байна шүү дээ. Иргэдээсээ вакумжаад тасарчих юм бол Хүннү, Хархорин гээд хүнгүй хотдоо очиж дарга хий” гэсэн ярианыхаа төгсгөлд “Дарга нар хэвлэлийн салбарынхантай бүгдтэй нь хаалтын гэрээтэй. Тэр хаалтын гэрээтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудаараа татвар нэмэх асуудлаа гаргуулах хэрэгтэй.Та нарыг унасан ч хаалтын гэрээтэй хэвлэлүүд чинь магтдаг” гэж дүвчигнэсэн билээ.
Мөн түүний туслах “Маргадизм” гэх эмэгтэй ч бас сэтгүүлчдийг Төрийн ордонд оодон банзал өмсөөд хийх ажилгүй явж байдаг хэмээн мөн ташаа мэдээлэл түгээж иргэдийн мэдэх эрхэд халдаж байсан удаатай.
Ямартай ч хэвлэлд өстэй, хэргээ хүлээдэггүй цөстэй гишүүнтэй болоод уджээ бид.
Эргэн сануулахад, Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдон гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцогдсон. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ.