
Монголын Буриадын төв холбоо реппер 113-д мэдэгдэл хүргүүлжээ.
Тэрхүү мэдэгдэлдээ “Буриад үндэстний соёлын үнэт өв болсон ардын дуу болох “Ёохор хатариш” дууг “Эргэлдэн наадъя” болгон утга санааг нь илтэд гуйвуулан дуулсан нь хүүхэд залууст садар самуун сурталчилж, охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд уриалсан, Буриад үндэстний өв соёлд бүдүүлгээр халдан доромжилсон үйлдэл боллоо” гэжээ.
Реппер 113 “Ёохор хатариш” дууг:
“Тохойн чинээ боовондоо
Тостой гондом углая аа,
Тонгойж байгаа охиных нь
Дотоожийг нь сугалъя аа.
Уруул амыг нь хөхье өө
Оройжингоо нухъя аа
Эргэлдэн наадъя аа
Элдэв янзаар шаалцъя аа” гэж өөрчлөн дуу хийсэн байдаг.
Буриад үндэстний өв соёл, ёс заншлыг илтэд гутаан доромжилсон үйлдэлдээ ажлын тав хоногийн дотор албан ёсоор уучлалт гуйхыг, дахин ёс бус үг хэллэгтэй болгон гуйвуулсан дууг олон нийтийн өмнө дуулахгүй, цацахгүй байхыг шаардаж, мэдэгдэл хүргүүлж байгаа аж.
Мэдэгдлийг дор зургаар хавсаргав.