
Төрийн тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг анхааран ажилласан “Хамгийн чухал нь” зорилтот аян амжилттай зохион байгуулагдаж дууссан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 ны А/110 дугаар тушаалаар харьяа 11 агентлаг, төрийн тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийн эрсдэлийг тооцох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэргүүлэх өвчлөлд хүргэж байгаа шалтгааныг тодруулах зорилгоор “Хамгийн чухал нь” зорилтот аяныг хэрэгжүүлж, 21 аймгийн алба хаагчид тэдгээрийн гэр бүл нийт 13 мянга орчим хүнд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийжээ.
Энэхүү аян нь зургаан сарын турш үргэлжилж, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 75 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэлзүйч нар ажилан үзлэг, оношилгоо хийхээс гадна дотор, мэдрэл болон мэс заслын эмчийн үзлэг, хиймэл оюун ухаанд суурилсан хэвлийн ЭХО, лабораторийн түргэвчилсэн шинжилгээнүүд авч, шаардлагатай алба хаагчдыг хэвтэн эмчлүүлэх, мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэн ажилсан байна.