
МАН-ын Бага хурал өчигдөр /2025.06.09/ болж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдад дэмжсэн. Харин өнөөдөр МАН-ын Ерөнхий Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д оруулсан юм.
Одоо АН, МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдах ба энэ үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг танилцуулах нь. Үүний дараа ТББХ 18.00 цагаас хуралдах товтой байна. Байнгын хорооны хуралдааны дараа 20.00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Маш товчхондоо бол өнөө шөнө Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд албажих нь ээ.