Г.Занданшатарын Засгийн газрыг хоёр хувилбараар таамаглая

Төсвийн байнгын хорооны хурлаар Авто тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах талаар судлах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар дараах үгийг хэллээ.
-Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч хэлсэн “Хүн биш хууль засагладаг “улс байна гэж. Тэнд бол таван төлгөн комунист суучихсан Улаанбаатар хотын гудмаар хүн загнаад явж байдаг саарал хувцастай дарга шигээ болчихсон байна. Та нараас иргэдээ “Аз жаргалтай” хотод амьдруулъя, машинтай байлгая гэсэн сэтгэл гарахгүй байна шүү дээ. Иргэдээсээ вакумжаад тасарчих юм бол Хүннү, Хархорин гээд хүнгүй хотдоо очиж дарга хий.