Т.Мөнхсайхан: ХСҮТ-ийн хавдрын амбулаторийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл хоёр дахин буурсан

Монголын морин спорт уяачдын холбооноос санал болгосны дагуу Монгол улсын засгийн газраас /2025.6.4/-ний өдрийн тогтоолоор зарим аймгийн баяр наадмын тов, бүсийн морин уралдааны товыг тогтоосон байна.
Тодруулбал: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.3, 10.18-д заасныг тус тус үндэслэн
- Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 28-30 ний хооронд зохион байгуулах.
- Дорнод аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 28-30 ний хооронд зохион байгуулах
- Дорноговь аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 19-21 ний хооронд тус тус зохион байгуулах
Монголын шигшмэл хурдан морины “Их хурд” 10 уралдааныг Хүй долоо худагт наймдугаар сарын 8-10 ний хооронд зохион байгуулах
Өвөрхангай аймагт Болох хангайн бүсийн уралдааныг долоодугаар сарын 24-26 ний хооронд тус тус зохион байгуулах засгийн газрын тогтоол албажжээ.