Улаанбурхан өвчний нийт 5709 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
2025 оны зургаадугаар сарын 10-ний байдлаар нийт батлагдсан 6265 тохиолдол бүртгэгдсэн байна. Эмнэлэгт 656 хүн эмчлүүлж буй бол гэрээр 768 хүн эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсийг дотор нв агилбал:
Хөнгөн 89, дунд 525, хүнд 37, нэн хүнд 5 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв.