Бүсийн морин уралдааны тов гарлаа

Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдөл 33 мянган иргэний санал авсан тул өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийн санал, дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөж байна.
Улаанбаатарт авто тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024.12.04-ний тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмсэн юм.