
Хөгжлийн банкны мэдэлд байгаа Дөрөвдүгээр эмнэлгийн асуудлаар УИХ-ын гишүүн асан М.Билэгт тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр “Манайх эрүүл мэндийн салбарт Японы стандартыг хангасан төсөл хэрэгжүүлэхээр эмнэг барьсан. Хөгжлийн банкнаас 36 тэрбум төгрөг зээлсэн. Зээл хүүтэйгээ 75 тэрбум төгрөг болсон. Уг нь улсад маш их хэрэгтэй төсөл болсон гэж боддог. Зээлээ хугацаанд нь эргэж төлж чадаагүй нь үнэн. Коронавирустай холбоотойгоор шүү. Яах аргагүй шүүхийн шийдвэрээр Хөгжлийн банкны мэдэлд хураагдсан. Гэтэл Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг Хавдрын эмнэлгийн өргөтгөл болгох асуудалд хойрго хандаж байгаа Хөгжлийн банкны удирдлагуудыг гайхаж байна. Уг нь эрүүл мэндийн үйлчилгээг иргэд хүртэж, эмч нарын ажиллах тохилог орчин ч бүрдэнэ. Дахин хэлэхэд Дөрөвдүгээр эмнэлгийг өгөхгүй байгаа Хөгжлийн банкны ТУЗ-ийг гайхаж байна ” гэв.
Сануулахад Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг ХӨСҮТ-ийн өргөтгөл болгохоор эхний ээлжид 17 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа билээ.