
Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарыг 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэв.
Араас нь МАН-ын Бага хурал эхэллээ.
Бага хурал Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж, УИХ-д санал гаргахаар хуралдана.
Харин МАН-ын Бага хурал эхэлж, Удирдах зөвлөлөөс орж ирсэн Ш.Занданшатараас гадна гурван хүн нэр дэвшиж хоёр нь татгалзлаа.
Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Бага хурлын гишүүн заалнаас дэвшүүлсэн боловч тэрээр өөрөө нэрээ татлаа.
Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй нар өөрсдийн нэрийг дэвшүүлжээ. Улмаар С.Нэргүй мөн өөрийн хүсэлтээр нэрээ татав. Тэгэхээр одоо МАН-ын Бага хурлын гишүүд Г.Тэмүүлэн, Г.Занданшатар нар дээр санал хураана.
Тэдний хэн олонхын санал авч чадсаныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барина.
Нэмж сонирхуулахад, Г.Занданшатарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “зүгийн хүн” гэдэг бол Г.Тэмүүлэнг Л.Оюун-Эрдэнэ “зүгийн хүн” гэж улс төрийн хүрээнд нэрийддэг билээ.