
2022 оноос хойш Нийслэл хотод хэд хэдэн газар автобусны дулаан зогсоолууд хувь хүн, байгууллага болон төрөөс санхүүжилттай баригдаж, нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд ашиглаж эхэлсэн.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 1280 зогсоол, эцсийн зогсоолоор ашиглаж байгаа 140 зогсоол байна.
Автобусны 1280 зогсоолын 429 зогсоол буюу 33.5 хувь зогсоол нь тохижилттой байна. Хийцлэлийн хувьд авч үзвэл:
– Шилэн саравчтай 347 зогсоол
– Битүү хийцлэлтэй 61 зогсоол
– Дулаан 21 зогсоол байна.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн 429 тохижилттой зогсоолоос Жэи Си Деко ХХК 2014-2023 онд хийгдэн гэрээгээр ашиглалтыг хариуцан ажиллаж байгаа нийт 225 зогсоол байгууламжийн, нийслэлийн дүүргүүд бусад 204 зогсоолын байгууламжийн тохижилт, урсгал засварыг хариуцан ажиллаж байна.
Үзлэгээр илэрсэн эвдрэл гэмтлийг хариуцагч байгууллагуудад мэдэгдэн засварлуулах арга хэмжээ авч ажилласан байна.