“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурал нь 330 гаруй гишүүнтэй бөгөөд 60 гаруй хувь нь ирснээр эхэлжээ. МАН-ын бага хурлын гишүүн, Увс аймгийн МАН-ын дэд дарга С.Анхбаяр“Таарамж муутай айлын эхнэр ч гэсэн сард хоёр удаа харьдаггүй. Тийм болохоор АН нэг сарын дотор ахиад нийлнэ гэсэн асуудал яригдахгүй байх. Болж өгвөл дангаараа бүүр болохгүй бол жижиг намуудыг оруулж засаглах хувилбар яригдах байх. Мөн Женко Х.Баттулга гэдэг хүнээс АН ч, МАН ч салах хэрэгтэй. Х.Баттулгатай хамааралгүй хүн МАН-аас гараасай гэж хүсэж байна. Х.Баттулга гэдэг хүнээс манай нам салж байж дараа нь хөгжил ярих байх” гэв.