
Өнөөдөр /2025.06.09/ 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвших хүний нэр тодрох өдөр. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 11 цагт болох билээ.
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн дэмжлэг хүлээх үү, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүн дэмжигдэх үү гэдэг нь шийдэгдэнэ. Хоёр талаас нэр дэвших магадлал өндөр горилогчдын нэрс өнгөрсөн өдрүүдэд олон нийтэд “цацагдаж” тест авсан. Харин одоо тунаж үлдсэн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар юм.
Нэмэлт мэдээлэл өгөхөд өнгөрсөн сард хуралдсан МАН-ын бага хурлаас Засгийн газрыг дангаараа байгуулах шийдвэрийг гаргасан юм. Харин дангаар засаглах эсэхийг дараагийн Ерөнхий сайд болох хүн шийдвэр гаргана. Үндсэн хуульд заасны дагуу одоо тодрох Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлэх юм.