Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж бадрангуй чимэг нэмлээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн дарга Ж.Энхжаргалан өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон тухай өчигдөр /2025-06-05/-нд мэдэгдсэн.
Түүнийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан зөрчил үйлдсэн хэмээн үзэж 9 хоног баривчлах, 10 цаг сургалтад суулгах шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл Ж.Энхжаргалан давж заалдах хүсэлт гаргаснаар шүүгчийн шийдвэр түтгэлзсэн байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Ж.Энхжаргаланг ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг өнөөдөр /2025-06-06/-нд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ шийдэх аж.