
Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй мөр зэрэгцэн хамтарсан Засгийн газарт богинохон ч болов хугацаанд ажилласан. Тэгвэл АН-ын Сайдууд хийсэн ажлын тайлан нэрийн дор дуу дуугаа авалцан сүржин мэдээллүүдийг өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан хийцгээв.
Ардчилсан намаас Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд томилогдон ажилласан 8 сайд 10 сарын хугацаанд салбартаа хийсэн онцлох ажлуудаа багцлан тус бүр 5 онцлох ажлуудаа нэрлэн, тайлагнасан байна.
Тухайлбал,
АН-ын дарга, Хамтарсан Загсийн газарт Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажилласан Л.Гантөмөрийн хувьд Монгол Улс түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв батлуулж, зээлжих зэрэглэлээ сайжруулсан, экспортын биет хэмжээг нэмэдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг нэмэгдүүлэсэн гэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн хувьд Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах хуулийн төсөл, цагдаа хүчний байгууллагын хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх, хууль зүйн мэдээллийг иргэддээ хиймэл оюун ухаанаар өгдөг дэлхийн анхны улс болох, албан хаагчдын цалин урамшууллыг нэмэгдүүлсэн байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн хувьд Эгийн голын УЦС-ыг гацаанаас гаргасан, байгаль орчны салбарын 12 хууль тогтоомжийг боловсруулан бэлтгэсэн, 21 аймгийн 333 суманд хөв цөөрөм байгуулах ажил эхэлсэн, Агаарын чанарын иж бүрэн автомат харуул суурилуулж эхэлсэн зэргийг онцолжээ.
Харин Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 5G сүлжээг орон даяар асааж, Apple pay систщмийг нэвтрүүлэн, бүх сумдад төрийн цахим үйлчилгээний КИОСК машиныг байршуулсан,
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаярын хувьд хяналт, шалгалтын давхардлыг бууруулж, олон улсын үнэлгээний DME системийг нэвтрүүлсэн гэх мэт,
Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нь 20 минутын хотын үзэл баримтлал, түгжрэли йг бууруулах ухаалаг зохицуулалтын систем, явган болон дугуйн зам, хоёр түвшний уулзварууд байгуулах зэрэг…
Хамгийн галтай буюу эдийн засгийн гол салбар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Тувааны хувьд тайлагнах ажил таваар ч зогсохгүй байсан бизээ. Гэхдээ тэрээр Монгол, Францын ураны төслийг баталж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт, Геологи, хайгуулын ажлыг дахин эхлүүлж, Алт-3 хөтөлбөрийг эхлүүлсэн зэрэг ажлуудаа онцлон тайлагнажээ.
Хот, байгуулалт, барилга, орон суужуулалтын сайд Ж.Батсуурийн хувьд барилгын тусгай зөвшөөрлийг цахим шилжүүлсэн, иргэд хашаандаа ногоон барилгын зээлд хамрагдах боломжтой болгосон, Арван айл төслийг санаачилсан, амины орон сууц барих зөвлөгөөг иргэд үнэгүй авах боломжтой болсон гэх мэт ажлуудаа тайлагнажээ.
Ардчилсан нам Засгийн газарт хамтарсан хугацаанд хамгийн галтай, ачаалалтай салбаруудад ажилласан гэж өөрсдийгөө онцолж буй бөгөөд гэрээгээ зөрчсөн гэх шалтгаар Засгийн газраас “жийгдэх” болж байгаад нэлээд шаралхангуй байгаа.